Thursday, September 13, 2007

Ном

340.030 Нарангэрэл С.
Н.294 Хууль зүй судлалын англи-монгол тайлбар толь/ Зөвлөх Б.Алтангэрэл, Ц.Сүхбаатар.- УБ.:
" Мөнхийн үсэг" ХХК, 2005.- 980х.- ISBH 99929-2-203-6.- 50000 төг
Эл тайлбар толь бичиг нь эрх зүйн ерөнхий ба салбарын мөн хууль зүйн хавсарга
судлагдахууны 30,000 гаруй англи нэр томъёо , хэллэгтэй. Их Британи, Америк, Европын холбоо,
Герман, Франц, Шотландын хийгээд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн латин хууль зүйн нэр томъёо,
хэллэгээс бүрдсэн.

Мэдээ

Соёл урлагийн их наадамд Баян-хонгор, Сэлэнгэ, Орхон, Өмнө-говь, Говь-Сүмбэр, Дархан-Уул аймгууд оролцож театр, музей, орон нутгийн төв номын сангийн ажилтнуудын дунд ажил мэргэжлийн уралдаан 2007 оны 09-р сарын 12-14 ны хооронд явагдаж байна.

Wednesday, September 12, 2007

Он цагийн товчоон

1991-1993
... Орших уу?, Эс орших уу?
Улс орон нийгмийн цоо шинэ систем рүү шилжин орж , орон даяар өөрчлөлт шинэчлэлт явагдаж , эдийн засгийн хямрал бүхнийг хамарсан үе байв. Энэ хүнд хэцүү үед үйлдвэр, аж ахуйн газруудын дэргэдэх номын сангийн ном олгох цэг, салбарууд татан буугдаж, олон хүн орон тооны цомхтголд орж , олон мянган ном тоолох, зөөвөрлөх, актлах, данснаас хасах ажил хийгдэж, номын санд унших хүн ч эрс цөөрсөн байв. Гэвч нийгмийн энэ ороо бусгаа үеийг номын сан амжилттай даван туулж оршин тогтнож чадсан юм.

Он цагийн товчоон


Эрхэм зорилго


Ном

Он цагийн товчоон

1964 оны 8 дугаар сар
Атар зэлүүд хөндийд их хотын суурь тавигдаад гуравхан жил болж байхад хүүхдийн цэцэрлэгийн нэгэн жижигхэн өрөөнд 4000 орчим номтой соёлын нэгэн гал голомт үүсэн байгуулагдаж, ирээдүйн хотыг бүтээн босогчдынхоо оюун санааны зул болон бадарсан анхны номын сан байлаа.
1967 он.
Хотын 2-р номын сан байгуулагдаж, 1975 онд Соёлын Яамны сайдын тушаалаар " Хүүхэд залуучуудын номын сан" болон өргөжив.
1979 он.
Залуучууд театрын дэргэд салбарын зориулалтын номын сангийн байр бий болсноор хотын 3-о номын сан 60 мянган боть номын фондтой, 5-6 ажиллагсадтай үйл ажиллагаагаа эхэлжээ.
1976-1986.
Дархан хотын нийтийн номын сангууд нь Багшийн сургууль , ЗХУ-ын Соёлын дээд сургуулийн номын сангийн анги төгссөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдав. Эдний дотор хотын ууган номын санч МУСТА Д.Лида, Төвлөрсөн номын сангийн анхны захирал МУСТА А.Сэрчин, Соёлын Тэргүүний Ажилтны II зөвлөлгөөний төлөөлөгч , ахмад номын санч П.Бадамханд, системийн болон байгууллагын ажил мэргэжлийн аварга Д.Гансүх, хотын соёлын байгууллагын ажил мэргэжлийн аварга Ч.Хандаа, Ш.Оюунсүрэн, ахлах номын санч Ч.Бадамцэцэг, З.Соёлмаа, Г.Нямцэнд нарын тэргүүний сайчууд ажиллаж байв.
1986 он.
ЗХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотын номын сангуудын туршлагаар номын сангийн төвлөрүүлэлтийн системийг нэвтрүүлж эхэлсэн нь түүхийн нэгэн шинэ хуудас боллоо.
БНМАУ-ын Сослын Яамны сайдын 252-р тушаал, Дархан хотын АДХГЗахиргааны 11-р тогтоолын дагуу "... тус хотын номын сангийн төвлөрсөн системийг " Дархан хотын Төвлөрсөн номын сан" гэж нэрлээд салбар номын сангуудад 1,2,3,4 гэсэн дугаар тогтоосугай" гэж заасан. Ингэж тус хотын нийтийн номын сангууд Төвлөрүүлэлтийн системд шилжин орж нэгдсэн нэг фонд, данс бүртгэл, удирдлага санхүүтэй , үйлдвэр аж ахуйн газрын дэргэд ном олгох 9 цэг салбартай үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ажилласан түүхтэй.
1987 он.
ЗХУ-ын туршлагаар Дархан хотын номын сангуудад Төвлөрүүлэлтийн системийг нэвтүүлсэн үзүүлэх сургалт семинар зохиогдож 2 хот, 18 аймгийн номын санчид , Соёлын Яамны коллегийн гишүүд мэргэжилтнүүд оролцов.
1990 он.
БНХАУ-ын номын сангийн төлөөлөгчид айлчилж , туршлага солилцох уулзалт болов.
Улан-Үдэ, Дархан хотын номын санчид харилцан ажил төрлийн туршлага солилцов.

Tuesday, September 11, 2007

Номзүй

001 Дуламсүрэн Ц, Гантулга Б.
Д.645 Шинжлэх ухааны (Sc.D) докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийн бүтээлийн номзүй (1956-2006):
Нэгдүгээр дэвтэр./ Ред. Д-р.проф. Ж.Цэзэн, Д.Энхтунгалаг.- УБ.: " Бемби сан" ХГ, 2006.- 148х-
(МУҮНСан).- ISBN 99929-3-165-5

Monday, September 10, 2007

Сургалт эхэллээ

Манай англи хэлийн бүх шатны сургалт эхэллээ. ४८цаг англи хэл, 12 цаг интернэт бүгд ६० цаг төлбөр 25ооо төгрөг

Шинэ ном

Шинэ номнууд ирлээ। Уншаарай

Дарханы төв номын сангийн танилцуулга

Дарханы Төв номын сан 1964онд байгуулагдсан